Украины зөвшөөрсөн, АНУ-ын талаас тавьсан 30 хоног гал зогсоох саналыг В.Путинтай хэлэлцсэн АНУ-ын тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф буцаад нутаг буцсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф пүрэв гарагт ОХУ-ын нийслэл Москва хотын Внуково нисэх онгоцны буудалд бууж, тухайн өдрийнхөө үдэш ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай хаалттай хэлэлцээ хийсэн тухай мэдээллийг орон нутгийн цагаар баасан гарагт Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.
Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр Путин, Уиткофф нарын хаалттай хурал орон нутгийн цагаар 14-ний үүрийн 1:30 цагт өндөрлөсөн байна. В.Путин шөнийн 02:30 цагийн орчимд Кремлиэс гарчээ. Уулзалтын нарийн ширийн зүйл, үйл явц, үр дүнгийн талаар ОХУ болон АНУ одоогоор ямар нэгэн мэдээлэл, мэдэгдэл гаргалгүй чимээгүй байсаар байна.
АНУ-ын тусгай элч төлөөлөгч Стив Виткофф буцахаасаа өмнө Москва хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд нэг цаг саатаж, талархлын үг хэлжээ. Улмаар түүний онгоц баасан гарагийн үүрээр Москвагаас хөөрсөн байна.