Д.Трамп Украины асуудлаар мягмар гарагт В.Путинтэй ярина


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Украины асуудлаар мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярина гэдгээ мэдэгджээ.

Тэрээр ням гарагт ерөнхийлөгчийн онгоцонд Вашингтон орох замдаа сэтгүүлчдэд энэ талаар хэлсэн байна.

Д.Трамп хэлэхдээ “Магадгүй мягмар гарагт томоохон мэдэгдэл хийх үгүйг бүгдээрээ хүлээх үлдлээ, миний бие мягмар гарагт ерөнхийлөгч Путинтэй ярих болно” гэжээ.

Мөн тэрээр “амралтын өдрүүдээр маш олон ажил хийгдсэн, бид энэ дайныг үнэхээр төгсгөж чадах эсэхээ харахыг хүсэж байна, магадгүй бид чадах байх, эсвэл үгүй ч байж магад, гэхдээ миний бодлоор бидэнд дайныг дуусгах боломж байгаа” гэсэн байна.

Д.Трампын хувьд ОХУ-ын ерөнхийлөгчтэй утсаар холбогдон ярилцах үеэрээ түүгээр 30 хоног гал зогсоох саналыг зөвшөөрүүлэхийг зорьж байгаа юм.

ОХУ-ын ерөнхийлөгчөөс ямар буулт хийж байгаа вэ гэх сэтгүүлчдийн асуултад Д.Трамп хариулахдаа “бид газар нутгийн асуудлыг ярилцах болно, бид цахилгаан станцуудын асуудлыг ярилцах болно, дайнаас өмнөх үеийн маш олон газар нутгуудад олон өөрчлөлт ороод байгаа” гэжээ.

Д.Трамп мөн “бид ихэнх асуудлаа Украин болон ОХУ-тай хэдийнээ хэлэлцчихээд байгаа, тодорхой хөрөнгө хуваах асуудлын талаар ч ярилцаж хэлэлцсээр байна” хэмээн хэлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *