Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун “1 өрх-1 хонь” хандивын аян өрнүүлж байна.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч, 38 гэр, 4 машин, 2 мотоцикл, 48 хашаа саравч, 6000 гаруй бог, 48 бод мал, 3500 гаруй боодол өвс өртсөн гэсэн урьдчилсан мэдээллийг ОБЕГ өгсөн. Хохирлын хэмжээ бүрэн гараагүй байна. Зарим айл бүх малаа түймэрт алдаж, 27-28 жилийн хөдөлмөр нь үгүй болсон юм.
Тэднийг дахин малтай болоход нь туслахаар эл аяныг санаачилжээ.
Өчигдрийн байдлаар Дэрэн сумын Саруул, Алаг-Өндөр, Бумбат, Долоод багийн малчид, Баянжаргалан сумын Шилийнгол, Аргатай багийн малчид, Говь-Угтаал сумын Морьт багийн малчид нийт 76 хонь, 25 ямаа хандивлаад байв.
Тус аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газрын албан хаагчид 1 сая төгрөг, “Марал” авто сэлбэгийн дэлгүүр 50.000 төгрөг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Манал 250.000 төгрөг, “Дундговь” онлайн шоп 50.000 төгрөг, Г.Нямдаваа 20.000 төгрөг, нийт 370.000 төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна.
Хандивыг сумдын ЗДТГ-т цуглуулж, аймгийн ХХААГ нэгтгэж, зүүн аймгийн малчдад хүргэж өгөх аж.
Өөр газраас хандивт нэгдэх болон мөнгөн хандив өгөх тохиолдолд:
Дундговь аймгийн ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн данс, Төрийн сан банк, 100080051407