П.Батчулуун эмчийг холбогдуулан шалгаж буй хэрэгтэй холбогдуулан УНТӨ-ийн Элэг шилжүүлэн суулгах баг яг одоо сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна.
П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат:
-Давж заалдах шатны шүүхийн магадлал гараагүй байна. Энэ 7 хоногт гарах байх. УДШ бүх маргааныг танхимаар авч хэлэлцэх боломжгүй. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д заасан зохицуулалт бий. Үүгээр бол эрхзүйн шинэ ойлголт, хууль хэрэглээний зарчмын нийтлэг ач холбогдолтой хэрэг маргаанаар гомдол гаргасан бол УДШ авч хэлэлцэх зохицуулалттай.
2002 онд хүний эд эрхтнийг хууль бусаар авсан бол гэмт хэрэг гэж үзэхээр Эрүүгийн хуульд оруулсан. Түүнээс хойш ийм хэрэг маргаан шүүхээр шийдэгдэж байгаагүй. Тиймээс УДШ үүнийг авч хэлэлцэх байх. Үүнээс хойш ийм хэрэг маргааныг ингэж ойлгож хэрэглэх юм байна гэдэг жишиг тогтоно. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн болон шинжлэх ухааны үндэслэлтэйгээр авч хэлэлцэх байх. Хэргийн талаар өмгөөлөгч дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Энэ хэрэг хэвлэл мэдээллийн мэдээллээс эхтэй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Буруу ойлголтоос болоод асуудал ийм хэмжээнд хүрээд байна.