Жилд 18 сая долларын цалинтай ДеМаркус Казинс Монголд хэдэн төгрөгөөр тоглож байгаа вэ?


    Ааштай, эзэрхэг ДеМаркус Казинс Монголд ирээд хоёр долоо хоногийн хугацаа өнгөрч байна. NBA-ын “Бүх одод”-ын тоглолтод 4 удаа сонгогдсон, олимпын аварга, алдарт “Голден Стэйт Уорриорс”, “Лос-Анжелес Лэйкерс”, “Милуоки Бакс”, “Денвер Наггетс”, “Хьюстон Рокетс” багийн нэрээр нэгэн үе шуугиулж явсан тэрээр Монголыг ч мөн шуугиулж байна.

Ясны мэргэжлийн тамирчин гэдэг цаанаа өөр байдгийг манайхан харж байгаа биз ээ. Өчигдөр “Сэлэнгэ бодонс” плэй-оффын эхний даваагаа давснаар аваргаа хамгаалагч “Хасын хүлэгүүд”-тэй өрсөлдөхөөр боллоо.

Тэгвэл Бүүгий Монголд хэдэн төгрөгийн цалингаар тоглож байгаа талаар мэдэх үүднээс түүний НБА-д авч байсан цалингийн талаар судаллаа. “Сэлэнгэ бодонс” багийн эзэн Л.Наранбаатар Казинсын цалингийн талаар тодорхой зүйл хэлээгүй. Гэрээ нууц, чанд байдаг учир хэдэн төгрөгийн цалин өгч байгаа нь баттай мэдэгдээгүй ч Бүүгий багаа аварга болоход туслах нь гол зорилго гэдгээ мэдэгдсэн билээ. NBA-д цалгиж явсан од тамирчин хэдэн төгрөгийн цалин авч байсныг хамтдаа сонирхъё.

   Казинс 2010 оны НБА-ын драфтын 1-р тойрогт “Сакраменто Кингс” багт сонгогдсон.

  • Тухайн улиралд тэрээр $3,374,640 цалин авч байжээ. Энэ нь монгол төгрөгөөр 11,811,240,000 болж байна.
  • Тэгвэл дараагийн улиралд $3,627,720,
  • 2012-2013 онд $3,880,800,
  • 2013-2014 онд $4,916,973,
  • 2014-2015 онд $13,701,250,
  • 2015-2016 онд $14,728,844 цалинтай тоглож байжээ.

Энэ бол түүний бүтэн улирлын цалин юм. Үүнээс харахад 3,374 доллароос эхэлсэн түүний цалин 5 жилийн дараа гэхэд 14,728 доллар болж өссөн байна.

  • Харин 2016-2017 оны улиралд “Нью-Орлеанс Пеликанс” багт нэгдэж $15,756,438 цалин авч эхэлсэн.
  • Тэгвэл дараагийн улирал буюу 2017-2018 онд $18,063,850 цалин авсан бөгөөд төгрөгт шилжүүлбэл 63,223,475,000 төгрөг болно.  
  • Үүний дараа 2018-2019 оны улиралд “Голден Стэйт Уорриорс”-тай $5,337,000 доллар (18,679,500,000)-ын гэрээ хийжээ.
  • Тус багтай байгуулсан гэрээ нэг улирлынх байсан бөгөөд дараагийн улиралд “Лос-Анжелес Лэйкерс” багаас $3,500,000 доллар (12,250,000,000)-ын цалин авчээ.
  • 2020-2021 оны улиралд “Хьюстон Рокетс” багт тоглож, $2,331,593 буюу 8,160,575,500 төгрөг,
  • “Лос-Анжелес Клипперс” багаас 720,239 (2,520,836,500) ам.доллар авсан байдаг. Үүний дараа 2021-2022 онд Милуоки Бакс багт нэгдэж $900,283 монгол мөнгөөр 3,150,990,500 төгрөгийн цалин авчээ.
  • Ингээд хамгийн сүүлийн улиралдаа буюу 2021-2022 онд “Денвер Наггетс” багаас $1,138,659 буюу 3,985,306,500 төгрөгийн цалин авчээ.

ДеМаркус Казинс мэргэжлийн тамирчнаар NBA-д 11 жил тоглохдоо $91,978,289 буюу монгол төгрөгөөр 321,924,011,500 цалин авсан байдаг. АНУ-ын Хөдөлмөрийн яамны Статистикийн товчооноос гаргасан одоогийн инфляцын ханшаар тооцвол $120,025,270 болж байгаа юм.

  Түүний цэвэр хөрөнгө 37 сая доллар бол жилийн цалин нь 18 сая доллараар хэмжигддэг. Казинс 2017 оны 10-р сард АНУ-ын Лас Вегас хотноо 2 акр талбай бүхий 6.5 сая долларын үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ. Тансаг зэрэглэлийн амралтын газар шиг байшин нь 10 унтлагын өрөө, 12 угаалгын өрөөтэй бөгөөд 20,000 ам метр талбайтай.

  Тэр хамгийн сүүлд Тайванийн “Leopards” багтай богино хугацааны гэрээ хийсэн. Ингээд 2024 оны Тайванийн лигийн аварга болсноос гадна финалын “Үнэ цэнтэй” тоглогчоор шалгарсан.

Казинс Тайванийн лигт хэдэн төгрөгийн цалингаар тоглосныг бид судалж үзлээ. Тэр 10 хоногт 4 тоглолтод оролцохоор тохиролцжээ. Тайванийн хэвлэлүүдийн мэдээлснээр Казинс 4 тоглолтод 200 сая ам.долларын ханшаар тоглосон гэнэ. Энэ нь монгол мөнгөөр 700 сая төгрөг бөгөөд нэг тоглолтод 50 ам.доллар (175.000 сая төгрөг)-оор тоглосон гэх албан бус мэдээлэл байна. Яг хэдэн төгрөгийн гэрээ хийсэн талаар нууцалсан. Гэхдээ NBA-ийн богино хугацааны гэрээний тоон үзүүлэлтийг ашигласан гэж Тайванийн хэвлэлүүдэд бичжээ.

 Монголд ямар ханшаар тоглож байгаа нь одоогоор мэдэгдээгүй байгаа ч НБА, Тайванийн лигт тоглохдоо авч байсан цалингаас бага биш гэдэг нь лавтай. Дээр дурдсанчлан түүний жилийн цалин 18 сая ам.доллар. Казинс плей офф-ын үеэр бүтэн тоглох нөхцөлтэйгөөр “Сэлэнгэ бодонс” багтай гэрээ байгуулсан.

Түүнийг Монголд авчирсан зардлын талаар багийн эзэн Л.Наранбаатар “Казинс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон нийтэд Монголоор дамжуулж, өөрөөр харуулахыг хүсэж байгаа. Гэрээний хувьд талууд нууцлахаар тохирсон” гэж ярьсан юм.  

Дэлхийд алдартай том тоглогчийг дагаад эдийн засагт их хэмжээний мөнгөн дүн эргэлдэж байдаг. Казинсын хамгийн эхний тоглолтын тасалбар 30 минут хүрэхгүй хугацаанд зарагдаж дууссан. Түүнийг ирснээс хойш билетийн зах зээлд хоёр дахь платформ шинээр бий болж, үзэгчдийн тоо нэмэгдсээр байгаа юм.

ДеМаркус Казинс “Шангрилла”-д байрлаж буй. Түүнийг бие хамгаалагч нь хамгаалж байгаа. “Сэлэнгэ бодонс” баг Казинсын 15 дугаартай 10,000 өмсгөл борлуулахаар зорьсон. Одоогоор тал гаруй хувь нь зарагджээ. Том тоглогч ямар байдгийг мэргэжлийн утгаар нь харуулж буй ДеМаркус Казинс Монголын лигт шинэ өнгө төрх бий болгож, “M Bank Arena”-г доргиосоор байна.


3 responses to “Жилд 18 сая долларын цалинтай ДеМаркус Казинс Монголд хэдэн төгрөгөөр тоглож байгаа вэ?”

Leave a Reply to Зочин Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *