О.Сэргэлэн: Би яах гэж… гээд П.Батчулуун эмч уйлж байна


УНТӨ-ийн Элэг шилжүүлэн суулгах баг П.Батчулуун эмчийг холбогдуулан шалгаж буй хэрэгтэй холбогдуулан яг одоо сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Төрийн шагналт, Гавьяат эмч, доктор, профессор О.Сэргэлэн:

438 хүн ам нь ангалзаад хүлээж байна. 30 гаруй хүн одоо донор хүлээж байгаад ертөнцийн мөнх бусыг үзчихлээ. Хүний амь гэдэг маш чухал. Энэ үйл явцтай холбоотойгоор оюутнууд маань хүртэл айж байна. “Багш аа! Эмч болоод надад ийм асуудал тулгарвал яах вэ” гэж асууж байна. Надад хэлэх үг байхгүй. “Та нарыг эмч болох үед хууль эрхзүйн орчин гайгүй болох байх аа” гэсэн.

Би П.Батчулуунтайгаа очиж уулзсан. П.Батчулуун “Би яах гэж эрүүл мэнд, амь, амьдралаа зориулаад, ийм болчхоод ийм газар сууж байна” гээд уйлж байна. П.Батчулуун эмчийн биеийн байдал тун муу байгаа. Эмч гэдэг чинь бас л хүн. Сэтгэл нь хөдөлдөг, бие нь өвчилдөг, адилхан хүн.

Бусад оронд эрхтэн шилжүүлэх үйл явц төрийн хяналтад, дээд зэргийн нууцлалтай байдаг. Тиймээс сэтгүүлчид минь ядахдаа Донорын хуулийг уншчихаад, энэ мэдээллийг тавихгүй яав даа гэж харамсдаг.

,

4 responses to “О.Сэргэлэн: Би яах гэж… гээд П.Батчулуун эмч уйлж байна”

  1. Өнөрцэцэг Наран хэзээ нэг цагт эрүүл мэнддээ анхаарал тавьж хэн нэгэн эмчийн өмнө очих л бхдаа. Эмч өргөсөн тангараг,ажил,сэтгэлээ өмнөө үзэж зохих эмчилгээгээ ном журмын дагуу хийх л бх. Эмчийн өмнө чагнуулаад сууж бхдаа би юу хичихэвээ гэж бодох л бх даа

  2. Энэ эмчийг суллаачээ. Өчнөөн хүний амь аварчихаад ганц нэг сэтгүүлчээс болоод шоронд сууна гэдэг үнэхээр харамсалтай.

  3. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн хүний ар гэрийн хувьд энэ асуудалд маш их харамсаж, элэг эмтрэн хүлээж авч байна. УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн эмч нар маш их ур чадвар, тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөрөө зориулж, нэг баг болж ажиллан олон хүний амь аварч, эрүүл эрхтэн шилжүүлэн суулгаснаар маш олон гэр бүлд аз жаргал авчирсан. Иймд маш буянтай ажил хийж байгаа эмч нар бусад сувилагч ажилтнуудад баярлаж, бахархах хэрэгтэй шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *