Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах баг өнөөдрийг хүртэл 31 донороос эд, эрхтэн авч, шилжүүлэн суулгажээ. Элэг өөхлөлттэй, бөөр үрэвсэлтэй гэх мэт шалтгаанаар зарим эрхтнийг нь авахгүй байх тохиолдол байдаг аж. 31 донороос 27 хүнд элэг, 45 хүнд бөөр шилжүүлэн суулгасан байна. Тэд одоо бүгд эрүүл энх амьдарч байгаа гэж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Төрийн шагналт, Гавьяат эмч, доктор, профессор О.Сэргэлэн мэдээллээ.
31 донороос 27 хүнд элэг, 45 хүнд бөөр шилжүүлэн суулгасан байна
