Д.Нямсүрэн: П.Батчулуун эмч цагаадна гэдэгт итгэлтэй байна


УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багийн эмч нар яг одоо сэтгүүлчдэд хандаж, П.Батчулуун эмчид оноосон 2.6 жил хорих ялыг цагаатгахыг хүслээ.  

Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн эмч, Төрийн соёрхолт, Гавьяат эмч, доктор, профессор Д.Нямсүрэн:

-Өнөөдөр анагаах ухааны хөгжлийн оргил болсон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг бид хийж байгаа. 1800 оны эхнээс энэ эмчилгээг хийхээр анагаах ухаан оролдож эхэлсэн юм. Ингээд 1953 онд анхны хагалгааг амжилттай хийсэн. 1970-аад онд дархлаа дарангуйлах эмч бий болсны дараа энэ эмчилгээ бүрэн сайжирсан.

Манай улс 1996 онд анх бөөр шилжүүлэн суулгах гэж оролдоод бүтэлгүй болсон. Үүнээс хойш 10 жил хүлээгээд, тоног тхөөрөмж, лаборатори, шинжилгээ сайжирсны дараа 2006 оноос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн. Өнөөдөр 400 дахь хүндээ бид бөөр шилжүүлэн суулгаж байна.

Тархины үхэлтэй буюу кадавр донороос 51 хүнд бөөр шилжүүлэн суулгуулсан.

Энэ эмчилгээнд П.Батчулуун эмчийн оруулсан хувь нэмэр, гавьяа үнэлэхийн аргагүй их. П.Батчулуун эмч ял авсан явдал бол бидний хувьд үнэхээр харамсалтай явдал боллоо. Хүний төлөө явж байгаад, ялтан болж байгаа нь харамсмаар байна. П.Батчулуун эмч ял авах ажил хийгээгүй гэдэгт итгэлтэй байна. Цагаадна гэдэгт итгэлтэй байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *