Сүхбаатарын талбайд “Тусгаар тогтнол” шүлгийг 3333 хүүхэд 9 дэх жилдээ уншлаа


Өнөөдөр /2025.04.04/ Сүхбаатарын талбайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг 3333 сурагч 9 дэх жилдээ уншлаа:
“Тусгаар тогтнол” шүлгийг унших арга хэмжээг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төв цэг, төв талбайд зэрэг эхлүүлж буй юм.
Энэхүү арга хэмжээг анх 2016 онд Нийслэлийн ЕБ-ын “Оюуны ундраа” сургууль санаачлан зохион байгуулж тус сургуулийн 3333 сурагч Сүхбаатарын талбай дээр уншиж, олноо хүргэж байв. Тэгвэл энэ жил 9 дэх жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Сүхбаатарын талбайд уншиж, олны сонорыг мялаахаар бэлтгээд байна.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *