ХСҮТ хавдрын өвчлөл өндөр 5 аймагтай хамтран ажиллахаар боллоо


Хавдар судлалын үндэсний төв хавдрын өвчлөл өндөр 5 аймагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тэрээр Булган, Дундговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Хэнтий аймаг хавдрын өвчлөл өндөр аймгийн тоонд бүртгэгдэж буй.

Хамтын ажиллагааны хүрээнд дээрх аймгуудад хавдрын тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх, бэхжүүлэх, эмч мэргэжилтэнг зайн болон ажлын байранд сургах, сэлгэн ажиллуулах чиглэлээр ХСҮТ мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх юм.

Хавдрын нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээг аймаг, дүүргүүдэд нутагшуулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүлээгдэл, чирэгдлийг бууруулах асуудалд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан анхаарал хандуулж байгаа аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *