ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэнг чөлөөлж, Лаос улсад Элчин сайдаар сууж байсан, бригадын генерал Ж.Бямбасүрэнг оронд нь томилохоор ХЗДХ-ийн сайд төлөвлөж байгаа сурагтай. Энэ томилгоог өнөөдөр Засгийн газар хэлэлцэж буй аж.
Ж.Бямбасүрэн өмнө нь ХХЕГ-ын даргаар ажиллаж байв. Тэрээр 2020.01.03-нд Засгийн газрын шийдвэрээр ХХЕГ-ын даргаар томилогдож, хошууч генерал Ц.Сэргэлэнгээс ажлаа хүлээж авсан юм. Ц.Сэргэлэн тухайн үед өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн билээ.
Ингээд 2021.01.20-нд Засгийн газар Ж.Бямбасүрэнг чөлөөлж, ажлыг нь бригадын генерал Х.Лхагвасүрэнг томилсон. Тэр үед Ж.Бямбасүрэнгээс тамга хүлээн авсан Х.Лхагвасүрэн одоо ХХЕГ-ын тамгыг Ж.Бямбасүрэнд буцаагаад өгөх болж байна.
One response to “Х.Лхагвасүрэн ХХЕГ-ын тамгыг Ж.Бямбасүрэнд буцааж өгөхөөр болжээ”
Сольсон нь дээрээ, сэргэлэнгийн гар хөлийг тасдах нь зөв