УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан П.Батчулуун эмчийг ШШГЕГ-ын Цагдан хорих төвд байхдаа сүрьеэ өвчний халдвар авсан тухай мэдээлснийг ШШГЕГ үгүйсгэсэн билээ. Энэ талаар Ж.Чинбүрэн гишүүнээс тодрууллаа.
–ШШГЕГ-аас таныг П.Батчулуун эмчийг сүрьеэ туссан хэмээн худал мэдээлэл тараалаа гэж мэдэгдсэн байна. Чухам аль нь үнэн яриад байгаа талаар олон нийт төөрөгдөлд ороод байх шиг?
-Би ШШГЕГ-ын дарга Нандинболорын мэдэгдлийг харсан. Тийм өвчин тусаагүй гэж ярьж байна лээ. Тэр бүү хэл тэр ярианыхаа үеэр 100 жилийн түүхтэй манай эрүүл мэндийн салбарыг доромжилсон. Онош тавьж чадсан юм уу гэж хэлж байна лээ. Эрүүл мэндийн салбараа дэндүү дээрэлхэж байгаа юм биш үү? Би ХӨСҮТ рүү албан бичиг илгээж, хариугаа авсан. 2025 оны 4-р сарын 7-нд ирсэн хариу нь энэ байна. Энэ бичигт П.Батчулуун эмч сүрьеэгийн халдвартай нь үнэн. 2 уушгиндаа халдвар нь задрах хэмжээнд хүрч наалданги үүссэнийг баталсан. Одоо П.Батчулуун эмч эмчилгээ хийлгэж, сүрьеэгийн эм ууж байна. Асар их стресстэй. Зүрхний шигдээс болж байсан хүн шүү дээ. Зүрхний хэм алдагдалтай, зүрхний дутагдлын С түвшинд хүрсэн. Дээрээс нь 2-р хэлбэрийн чихрийн шижин нь хүндэрчихсэн явж байна. Та бүхэн харж байна уу? Албан тушаалтай авлигачдыг өндөр үнэтэй эмнэлгүүдэд хэвтүүлээд болоод байгаа биз дээ? Яагаад ийм ялгавартай хандана вэ? Гавлын ясгүй өвчиндөө тулсан, ядарсан эмчийг дээрэлхэж өвчтэй юм уу үгүй ч юм уу гээд байгаа юм бэ? гэж яриад байгаа юм бэ? ШШГЕГ-ын журамд сүрьеэгийн шинжилгээ хийж хүлээн авах ёстой. Нандинболор оо танай байгууллага П.Батчулуун эмчийг анх очиход сүрьеэгийн шинжилгээ авсан уу? Хэрвээ сүрьеэтэй бол та мэдээлэх ёстой шүү дээ. Та бүхэн санаж байгаа бол хорих ангиас олгой нь задарсан залуу эмнэлэгт хүргэгдээд нас барсан байдаг. Тухайн залууг яаралтай эмнэлэгт хүргэх асуудлыг тавиад байхад хүлээж авахгүй байсаар цаг алдуулж 23-хан настай залуу нас барсан. Ажлаа шударга хийж онош тависан хорих ангийн эмчийг ажлаас нь халсан байна лээ. Эмч нар ажлаа шударга хийж байгаа шүү. Бид хэн нэгэн улс төрчийн гар хөл болоогүй шүү. Төрийн том агентлаг удирдаж байгаа хүн ингэж худал мэдээлэл цацаж болох уу? Хүний эрхийн мэдрэмжгүй ажиллаж болох уу? Салбарын сайд нь анхаараасай.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
2 responses to “Ж.Чинбүрэн: П.Батчулуун эмч сүрьеэтэй гэдгийг баталсан бичиг энд байна. ШШГЕГ-ын дарга худлаа ярьж байна”
Арай ч дээ
ингэж попрож байхаар доривтой юм хийгээч. олон нийт тэглээ ингэлээ л гэхийн. наад олон нийтэд чинь өр зээлээ яах вэ л гэсэн бодлоос өөр юм байхгүй байгаа. хажууд нь байж харсан юм шиг ингэж ярьж худлаа ярьж суухаар зүгээр эмчээ хийвэл олон нийтэд ёстой л хэрэгтэй юм болох байхдаа.