УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “ирцээ бүртгүүлчхээд гараад явсан гишүүн 5 минутаас хэтэрсэн тохиолдолд нэрийг нэрийн жагсаалтаас хасдаг болно. Мөн УИХ-ын чуулганы хуралдааныг давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно. Давхардуулж зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох гишүүдэд чөлөө өгөхгүй. УИХ-ын гишүүний үндсэн ажил бол чуулганы хуралдаанд оролцох юм” гэж мэдэгдсэн. Үнэхээр ч монгол улсын түүхэн дэх 126 гишүүнтэй анхны парламентын гишүүдийн идэвх ирц оролцоо өмнөх парламентаас дээрдсэн зүйл харагдахгүй байгаад иргэд олон нийт сэтгэл дундуур байна.
УИХ-ын даргын энэ үгийг УИХ-ын гишүүн Ө.Шижир дэмжиж буйгаа илэрхийлээд “УИХ-ын танхимд УИХ-ын дарга, Ерөнхий сайд бид гурвуулаа байсан тохиолдол байна” хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна.

One response to “Ө.Шижир: УИХ-ын танхимд УИХ-ын дарга, Ерөнхий сайд бид гурвуулаа байсан тохиолдол байна”
БИ ЛАВ 126 МАЛ СОНГОХЫГ АНХНААСАА ЭСЭРГҮЙЦЭЖ БАЙСАН. ДАНХАР ТӨР ДАНХАР ЗАРДАЛ ХУЛГАЙ ҮР АШИГГҮЙ ЗАРДАЛ ХАЙРАН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ!!! 76 -ААС ОГТ ДЭЭРДЭЭГҮЙ ДОРДСОН ШҮҮ!