Баруун бүсээс сонгогдож, УИХ-ын гишүүн болсон Э.Болормаагийн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Тэрээр нэр дэвшиж байх үедээ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “Кью Жи Экс холдингс лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд-Эксплорэйшн” ХХК-иас 30 сая төгрөгийн хандив авчээ. Э.Болормаа гишүүнийг энэхүү 30 саяа зарцуулсныг “Нийслэлийн аудит” ХХК баталсан байдаг. Тэгвэл уг асуудалтай нь холбогдуулан, түүнийг ЦЕГ шалгаж эхэллээ.
УИХ-ын гишүүн Э.Болормаа өөрөө энэ асуудалд хариулт өгөхөөс татгалзаж сэтгүүлчдээс зугатсаар байгаа юм. Гэхдээ асуудал анх яригдаж эхлэх үед “Миний сонгуулийн хандивын зарцуулалт нээлттэй байршсан. “Ханбогд-Эксплорэйшн” ХХК гэж мэдэхгүй. Хаанаас хэдэн төгрөг орж ирснийг нарийн сайн мэдэхгүй байна. Сонгуулийн үеэр мэргэжлийн нягтлан хүмүүсийг штабдаа ажиллуулсан. Энэ талаар нягталж тодруулаад эргээд мэдээлье” гэж ярилцлага өгч байжээ.
УИХ-д нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид олон нийт, компаниас хандив авч, сонгуулийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх эрх нь хуулиар нээлттэй. Гэхдээ хувь хүнээс 10 сая хүртэлх, компаниас 30 сая хүртэлх төгрөгийн хандив авах боломжтой. Түүнчлэн тухайн нэр дэвшигч нь гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээс хандив авч болохгүй. Дансанд нь орсон байвал мөнгийг нь зарцуулахгүйгээр буцаах хуультай юм.
One response to “УИХ-ын гишүүн Э.Болормааг ЦЕГ шалгаж эхэлжээ”
ene metiin es zuigui baliar yumnuudiig erguulen tatah heregtei shde gadniihnii gar hol bolj suudag yum bailgui dee shijgiin avgai