УЕП: Төгрөг нуурын ордын асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна


ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийн талаар УИХ-ын чуулганы танхимд болон Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэрээр Төгрөг нуурын ордын баримт, материалуудыг хуулийн байгууллагад хүргэнэ гэж байсан. Тэгвэл нийслэлийн Прокурорын газраас тус хэргийн талаар мэдээлэл өглөө.

“2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөгчийн тогтоолын дагуу хэрэг бүртгэл нээхээр ирүүлсэн. Уг тогтоолыг нийслэлийн Прокурорын газар хянаад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй, 22.10-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй асуудлаар хэрэг бүртгэл нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд цагдаагийн байгууллага болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *