Телевизийн салбарын түүхэнд бүтээгдсэн хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг болох “Friends” цувралын сүүлийн анги гараад 21 жилийг ардаа орхисон ч одоо хүртэл эрчээ алдалгүй үе үеийн үзэгчдийг байлдан дагуулсаар байна.
Тодруулбал, энэхүү цуврал “Warner Bros” кино компанид жил бүр нэг тэрбум ам.долларын орлого оруулдаг байна. Үүгээр ч зогсохгүй гол дүрийн жүжигчид цувралын орлогоос жил бүр 2%-ийг хүртдэг гэнэ. Энэ нь зургаан жүжигчин жил бүр тус тус 20 сая ам.долларын цалин авдаг гэсэн үг юм.
Сүүлд хийсэн том гэрээ л гэхэд стриминг үйлчилгээ үзүүлдэг HBO Max уг цувралыг өөрсдийн платформд байршуулахын тулд 425 сая ам.доллар Warner Bros кино компанид төлсөн байна.