Хотын даргыг иргэд шууд сонгодог болох санаачилгад санал авч эхэллээ


Иргэн Сэржмядагийн Түвшинбилэг “D Petition” буюу нийтийн өргөдөл, гомдлын цахим системд “Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох” өргөдөл, санаачилгыг гаргаад байна.

Ингэхдээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонголтоор сонгодог болгох хуулийн шинэчлэлийн төслийг Монгол Улсын үндсэн хуулийн 58, 62-р заалтууд, Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын заалтуудад шинэчлэн оруулах хуулийн төслийг УИХ-р батлуулах шаардлагатай гэж үзжээ.

Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болсноор ардчилал ба иргэдийн оролцоо нэмэгдэх, ил тод байдал хариуцлага сайжрах, хотын хөгжлийн бодлого тогтвортой болох төр засгаас хараат бус байх зэрэг олон давуу тал үүснэ гэж үзэж энэхүү өргөдлийг байршуулсан байна.

Өнөөдрийн байдлаар “Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох” өргөдлийг 129 хүн дэмжиж, гарын үсгээ зурчээ. Уг өргөдөлд санал авах хугацаа ирэх тавдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.


One response to “Хотын даргыг иргэд шууд сонгодог болох санаачилгад санал авч эхэллээ”

Leave a Reply to batdorj tserendorj Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *