Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур сумын нутагт өнгөрсөн шөнө их хэмжээний түймэр дэгдлээ. Хиймэл дагуулаас авсан зургаас харвал 1 дор 17 цэгт гал үүсжээ. Өчигдөр 23:00 цагийн орчимд Зүүнбүрэн суманд худаг гаргаж байсан иргэд гал алдан, түймэр тавьжээ.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур, Хэнтий аймгийн Батширээт сум, нийслэлийн Хан-Уул дүүрэгт өнөөдөр нийт ой, хээрийн 4 түймэр бүртгэгдлээ.
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраасан бол Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур сум, нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хаврын хуурайшилтын үед хээр хөдөө гал алдахгүй байх, үнс нурмаа цогтой асгахгүй байх зэрэг хүний хүчин зүйлээс шалтгаалсан гал түймрийн аюулаас сэргийлж. анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
