NCD групп Ц.Анандбазарт санал өгсөн “Эс Пи Фалконс” багийг ивээн тэтгэхээ больжээ


Монголын Хөлбөмбөгийн холбооны шинэ Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарыг сонгосон нь маргаан дагуулж байна. Хэд хэдэн тамирчин эсэргүүцлээ илэрхийлж, Ц.Анандбазар холбоог удирдаж байх хугацаанд ямар ч тэмцээнд оролцохгүй гэдгээ хэлсэн. Мөн хөлбөмбөгийн бусад холбоо болон зөвлөл нэгдэж, шаардлага хүргүүлж байгаа бөгөөд жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн.

Тэгвэл, дээд лигийн “Эс Пи Фалконс” баг нь холбооны ээлжит бус хурлаар Ц.Анандбазарт саналаа өгсөн аж. Харин тус багийн ивээн тэтгэгч NCD групп үүнтэй холбогдуулж, “Эс Пи Фалконс”-ыг ивээн тэтгэх үйл ажиллагааг бүр мөсөн зогсоож, хамтын ажиллагааны гэрээг дуусгавар болголоо хэмээн мэдэгдэл гаргажээ.

May be an image of text that says 'በርጋ GROUP HO НОГООНИРЭЭДУИИГ OOHM РЭЗДУГ бузна мэдэгдэл 2025.04.28 NCD GROUP нь ндрО0С буюу 2025 оны 4 сарын 28-ны едреес ЭхлЭн Холбембегийн Дээд лигийн "Эс Пи Фалконс" багийг ивээн тэтгэх уйл ажиллагааг бур месен зоГСооЖ, хамтын ажиллагааны гэрээг дуусгавар болгож байгааг албан ёсоор мэдэгдэж байна. NCD GROUP'

One response to “NCD групп Ц.Анандбазарт санал өгсөн “Эс Пи Фалконс” багийг ивээн тэтгэхээ больжээ”

  1. zov shde Anandbazar yu ch hiihgui ee zugeer l FIFA gaas orj ireh mongiig l idej uuna huvidaa ashiglana oilgomjtoi shde

Leave a Reply to zochin Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *