Монголын Эзэнт Гүрний үеийн дээл, бүсний сэнжит аягыг сэргээн бүтээжээ


СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэн 2022-2024 онд доктор, профессор Ч.Алтанцэцэгийн удирдлагаар “Монголын эзэнт гүрний үеийн монголчуудын үнэт зүйлс, соёл сэтгэлгээг баримтаар мөшгөх судалгаа” суурь судалгааны төсөл хэрэгжүүлжээ. Уг төслийн хүрээнд Монголын Эзэнт Гүрний үеийн дээл, бүсний сэнжит аягыг сэргээн бүтээсэн байна. Үүнийгээ 4-р сарын 28-нд Монголын үндэсний музейн сан хөмрөгт хүлээлгэж өгөв.

Докто), профессор Ч.Алтанцэцэг, доктор, дэд профессор Б.Мөнхцэцэг, ШУТИС-ийн багш, докторант П.Болормаа нар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн лабораторид хадгалагдаж байсан Ихнартын Баларын хадны оршуулгын олдвор болох Монголын Эзэнт Гүрний үеийн эрэгтэй дээлийг сэргээн бүтээсэн аж. СУИС-ийн Хөх урлангийн судлаач, доктор Д.Энхдаваа, магистр Н.Дуйнхар нар 1727 онд Сибириэс олдож. эдүгээ ОХУ-ын Эрмитаж музейн сан хөмрөгт хадгалагдаж буй бүсний алтан шармал сэнжит аягыг торгон хийц урлалаар хуулбарлан урлажээ.

Энэхүү сэргээн бүтээсэн бүтээлүүдийг Монголын үндэсний музейн захирал, доктор Б.Сарантуяа хүлээн авч, төслийн багийн гишүүдэд талархлаа илэрхийллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *