Гэгээн муза наадамд энэ жил олон бүтээл ирсэн байна. Хөдөө орон нутгийн 6 аймгийн театрууд оролцох бол хувийн театрууд мөн бүтээлээрээ өрсөлдөхөөр болжээ. Өмнө нь Гэгээн муза наадамд гадаадаас ирж жүжиг тоглох уран бүтээлчид Өвөрмонгол, Буриад зэрэг улсаас буюу ойроос ирдэг байсан бол энэ жил Грек, Араб, Тунис зэрэг 10 улсаас уран бүтээлчид жүжгээрээ өрсөлдөхөөр болсноороо онцлогтой. 2016 оноос хойш Гэгээн муза наадмыг олон улсын чанартай наадам болгосноос хойш олон улсаас уран бүтээлчид оролцдог болсон. 2025 оны наадамд Уганда, Япон, Хонгконг зэрэг 5 улсын шүүгч ажиллах гэнэ. Наадамд оролцох бүтээлийг өнгөрөгч оны 9,10 сараас эхлэн хүлээн авч эхэлжээ. Гэгээн муза наадамд оролцох хүсэлтэй уран бүтээлчид олон байгаа боловч замын зардлаа өөрсдөө даадагтай холбоотойгоор оролцогчдын хүрээ тодорхой хэмжээнд хумигддаг байна.
“Гэгээн муза 18” наадамд гадаадын 10 орны уран бүтээлчид оролцоно
