ОБЕГ улсын хэмжээнд ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг тодорхойлжээ. Үүгээр манай улсын нутаг дэвсгэрийн 7.8 хувь нь маш өндөр, 25.8 хувь нь өндөр, 15.4 хувь нь дунд түвшинд байна.
Аймаг тус бүрээр ой, хээрийн түймрийн эрсдэлийг авч үзэхэд Дорнод аймгийн 14 сум, Сүхбаатар аймгийн 1 сум, Хэнтий аймгийн 3 сум, Төв аймгийн 17 сум, Сэлэнгэ аймгийн 4 сум, Булган аймгийн 1 сум, Архангай аймгийн 2 сум, Хөвсгөл аймгийн 1 сум, Улаанбаатар хотын 2 дүүрэг маш өндөр эрсдэлтэйд тооцогджээ.
Тиймээс ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг ОБЕГ зөвлөж байна.

