Үл таних хүн гэрийн тооноор орж, хүүхдийн хоолойг боон, утсыг нь дээрэмджээ


Айлын тооноор үл таних хүн орж, хүүхдийнх нь хоолойг боож, гар утсыг нь дээрэмдээд зугтсан хэрэг 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт гарчээ. Насанд хүрсэн “М” гэдэг залуу шунахайн сэдлээр айлын гэрт тооноор нь орж, насанд хүрээгүй “Б”-ийн биед халдан, гар утсыг нь дээрэмдсэнийг цагдаагийн байгууллага тогтоов. Тус хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Хүүхдээ ганцааранг нь орхихгүй байх, гэртээ ганцаараа байгаа гэдгээ бусдад хэлж мэдэгдэхгүй байх, цахим орчинд гэрээ эзгүй орхисон талаарх мэдээллээ хуваалцахгүй байхыг ЦЕГ-аас эцэг, эх асран хамгаалагчдад сэрэмжлүүллээ.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *