Канны кино наадамд хэт “нүцгэн” хувцас өмсөхийг хориглолоо


Кино урлагийн хамгийн алдартай арга хэмжээ болох олон улсын Канны кино наадам өнөөдөр эхэлнэ. Тэгвэл нээлтийн ёслол болохын өмнө зохион байгуулагчдын зүгээс “Улаав хивсний ёслол” дээр хэт задгай хувцас буюу нүцгэн даашинз өмсөхгүй байхыг анхааруулж, хориглосон байна.

24 цагийн өмнө гаргасан уг шийдвэрийн талаар “Хэт биеэ ил гаргасан гоёл байж таарахгүй. Улаан хивсний ёслол дээр нүцгэн байхыг хориглох зорилготой” хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн жил Белла Хадид Канны наадмын улаан хивсний ёслолд нэвт харагддаг “Saint Laurent” даашинзтай ирж, олныг шуугиулсан. Мөн олны танил жүжигчид ч биеэ гайхуулсан хэт задгай хувцас өмсөж ирдэг. Тэгвэл энэ жилийн наадам “Зочдын дресс” кодтой болж шуугиан тариад байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *