Ойн газар “Надад хамаатай” нөлөөллийн аян өрнүүлж эхэллээ. Өнөө жилийн турш өрнөх энэ аяныхаа хүрээнд хүмүүсийн ойн талаарх мэдлэг, мэдээллийг сайжруулах зорилгоор “Явдаг АХА” тэмцээн зохион байгуулж байна.
Олны танил хүмүүсийг энэ аянд нэгдэж, мод тарихыг уриалж буй аж. “Надад хамаатай” мод тарих чэлленжид улсын арслан, ойн инженер Ц.Бямба-Отгоныг дуудлаа. Тэрээр уг аянд нэгдэн, мод тарьж, сагсанбөмбөгийн дээд лигийн “SG Apes” багийн тамирчин Н.Ганбаатарыг мод тарих чэлленжид дуудлаа. Чэлленжийн дүрэм:
1.Мод тарих чэлленжид нэгдэж, мод тарих дараагийн эрхмийг дуудах,
2. Чалленжид нэгдсэн тухайгаа өөрийн сошиал хаягаар #Надад_хамаатай хаштаг”-ийг ашиглан уриалга хүргэх, Ойн газрын цахим хуудсыг Tag хийн постолно.