Монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй ихцагаан хотон Хар-Ус нууранд иржээ


Дэлхийд цагаан хотон шувууны 8 зүйл бий. Эдгээрээс манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй ихцагаан хотон (Pelecanus onocrotalus) шувуу Хар-Ус нууранд өнөө жил иржээ. Түүний зургийг “Шувууны” гэх Л.Жаргалсайхан 2025 оны 5 сарын 17-нд Хар-Ус нууранд авч, баталгаажуулсан байна.

Борцгор хотонгоос арай өөр, хавдаж булдруутсан эвэр мэт овойсон духтай, тод ягаан шар, цайвар цэнхэр хошуутай. Бусад хотон шувуудаас ялгагдах цорын ганц онцгой шинж нь уг дух нь гэнэ. Цагаан хотон шувууд үржлийн үедээ ийм кератин хэлбэртэй булдруу мэт “эвэр” тэй болдог юм байна.

Их бие нь цагаан, богино сэвсгэр туг сүлдтэй, дагзнаас хүзүүний ар хэсэг хүртэлх нь бага зэрэг ягаан туяатай хэрнээ урд хэсэг нь цайвар шаргал өнгөтэй. Жигүүрийн анхдагч өд нь тод хар, сүүл хэсэгтээ цайвар үзүүр бүхий цагаан гол, нарийхан хар захаар чимэглэгдсэн сэрэмгэр цагаан өдтэй. Булдруутай “эвэр”-тэй мэт духнаасаа нүд хүртлээ дэгжин ягаан өнгөөр хүрээлсэн маш өвөрмөц энэ шувууны зургийг шувуу судлаач нарт илгээхэд ихцагаан хотон болохыг таньжээ.


,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *