Олон өвчин хавсарсан, сүрьеэгээр өвдсөн П.Батчулуун эмчийн бие өчигдөр орой дахин муудаж, зүрхний үйл ажиллагаа алдагдан, түргэний машинаар III эмнэлэгт хүргэгджээ. Даралт нь огцом хэлбэлзэж, биеийн байдал нь огцом хүндэрсэн тул ХӨСҮТ-өөс УГТЭ-рүү яаралтай шилжүүлсэн байна.
Түүний зүрхний булчингийн үйл ажиллагаа ердөө 30% буюу зүрхний дутагдалтай гэж оношлогдоод 2 сар гаруй болж байгаа юм. Анхны шүүх хурлын дараа цагдан хоригдоод удалгүй бие нь гэнэт муудан эмнэлэгт хүргэгдэж, хагалгаанд орж, зүрхнийхээ титэм судсанд тэлэгч тавиулсан.
Энэ талаар түүний охин Б.Хонгорзул “Аав минь өнөөдөр дахиад түргэнээр очлоо. Тийм зүрхтэй хүнээс юу хүлээгээд, юу хүсээд байгаа юм бэ?” хэмээн фэйсбүүктээ бичжээ.
2 responses to “П.Батчулуун эмчийн бие дахин муудаж, 3-р эмнэлэгт хүргэгджээ”
ЖАНГАА ХҮРТЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ! ЕРӨНХИЙЛӨГЧИД УУЧЛАЛ ХҮССЭН ӨРГӨДӨЛ ГАРГААЧЭЭ !
Шилэн Цогоо ч гэх шиг хуцна биз хэрэг хийгээгүй хүн яасан гэж өршөөл гуйх юм бэ.Батчулуун эмч ямар ч буруугүй гэдгийг чамаас бусад нь мэдээд байгаа шүү малаа.