Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон энэ сарын 9-ний /2025.05.09/ өдөр Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас унаж, амиа алдсан. Талийгаач Л.Орхоны төрсөн эгч Л.Ононгийн мэдээлж буйгаар А.Төмөр эхнэрийнхээ цогцсыг ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүйгээр чандарлуулж, гар утсыг нь нуужээ. Мөн цагдаа нарыг хэргийн газарт ирэхээс өмнө цогцсыг өргөн, гэр лүүгээ оруулж буй нь тухайн байрны цахилгаан шатны камерт бичигдсэн аж. Бичлэгийг талийгаачийн эгч Л.Онон хуулж авчээ. Цагдаа ирэхээс өмнө хэргийн газраас цогцсыг холдуулах нь хуулиар хориотой учраас талийгаачийн ар гэрийнхэн үүнийг сэжиг бүхий үйлдэл хэмээн үзэж буй ажээ.
Элчин сайд А.Төмөр эхнэрийнхээ цогцсыг ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүйгээр чандарлуулж, гар утсыг нь нуужээ
