“Squid game” сүүлийн улирлынхаа анхны постерыг цацлаа


Нетфликсийн бүх цагийн үеийн хамгийн алдартай триллер цуврал болох “Squid Game” 3 дугаар улирлын анхны үндсэн постероо олон нийтэд танилцууллаа. 6 дугаар сарын 27-нд дэлхий даяар нээлтээ хийх “Squid Game 3” нь өмнөх тоглолтын ялагч Сун Ги Хун (И Жүн Жэ ) өгөөшт тоглоомын цаад эзэн болох “хамтлагч”-тай нүүр тулахаар тоглолтдоо эргэн ирж буй түүхийн дагуу 2-р улирлын тоглоомууд дууссан газраас үргэлжилнэ.

Шинэ улирлын постерт хоёрдугаар улирлаас амьд гарсан киноны гол болон туслах дүрүүд багтсан байна. Удахгүй Нетфликсээр гарах ‘Squid Game’-ийн 3 дугаар улиралд хүүхэд насны илүү танил дурсамжит тоглоомд аймшигтай эргэлт хийж, хар дарсан зүүдийг авч ирэх болно хэмээн найруулагч амлаад буй.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *