Ц.Идэрбат: ЭХЭМҮТ-д шинэ дарга оччихсон бөөн хэрүүл, халаа сэлгээ болж байна


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат улсын эмнэлгүүдэд хийгдэж буй удирдлагын халаа сэлгээ эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж буйг шүүмжиллээ

Тэрээр, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд би энэ өвөл хүүхдээ сахиад гурав хоног хэвтсэн. Маш сайн үйлчилгээтэй газар байна лээ.Одоо шинэ дарга оччихсон. Дарга цэргийг нь хөдөлгөнө гээд бөөн хэрүүлтэй газар болсон байна. Нэг дарга очсон бол урдах ажлаа л хийнэ биз. Ажлаа хийж байгаа эмч нарыг бужигнуулж нааш цааш нь болгох ямар шаардлага байгаа юм бэ? Тэгээд сүүлд нь эмч олдохгүй байна, нөхцөл байдал хүнд байна гэдэг. Ер нь нэг дарга очно, нэлээн хэдэн хүн дагуулж очно гэсэн хууль байдаггүй байх. Байгаа хүмүүстэй нь хамтарч ажиллаж чадахгүй бол өөрөө явах хэрэгтэй. СЭМҮТ-д очиж ажиллахад бас яг ийм зүйл ярьж байсан. ЭХЭМҮТ-д ч мөн ийм ойлгомжгүй асуудал үүсчхээд байна. Энэ бол нэг дарга биш Монгол улсын хүүхдийн амь нас яригдаж байгаа асуудал шүү. Баг бүрдүүлнэ гээд хавиар нэг самардаг байдлаа болих хэрэгтэй. Даргад таалагдвал ажлаа хийдэг үгүй бол чөлөөлөгддөг асуудал байж болохгүй” гэж эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд санууллаа.


One response to “Ц.Идэрбат: ЭХЭМҮТ-д шинэ дарга оччихсон бөөн хэрүүл, халаа сэлгээ болж байна”

  1. Яг үнэн.Мөнхсайхан сайдын ажил хийж чадахгүй хүн байна даа

Leave a Reply to А.Чимэг Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *