Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх дээр УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Ерөнхий сайдыг томилдог байгууллага нь УИХ. Иймд УИХ итгэл үзүүлэх эсэх асуудлыг шийднэ. Манай намын сайд нарын хувьд энэ асуудал ямар томьёоллоор орж ирэхийг эхлээд харна. Миний хувьд кабинетын гишүүний хувьд итгэл үзүүлэх дээр саналаа өгнө.
Бид нарыг чинь хөөчихсөн шүү дээ. Хөөгдлөө гээд ч муудаад байх юм байхгүй. Бид нар хариуг нь барина. Эхний ээлжид Ерөнхий сайд шийдвэрээ гаргаад, асуудлаа хууль журмын дагуу УИХ-руу оруулчиг. Тэндээс шийдвэр яаж гарах нь уу харж байгаад АН-ын бүлгээрээ улс төрийн зөвлөлдөө ярилцаад шийдвэр гаргана. Бид эзэнгүй мал шиг улсууд биш.
Эхний ээлжид итгэл үзүүлэх эсэх асуудал шийдэгдэг. Түүний дараа манай нам хуралдаж хамтарсан засгаас гарах эсэх дараагийн шийдвэрүүд тодорхой болно” гэлээ.