Дэлхийн хамгийн нөлөө бүхий загварын сэтгүүлийн ерөнхий редактор Миранда Пристлигийн туслахаар ажилд орж буй Энди хэмээх залуу бүсгүйн талаар харуулдаг The Devil Wears Prada киног мэдэхгүй хүн бараг байхгүй.
Анх 2006 онд үзэгчдийн хүртээл болсон тус кино гарсан даруйдаа олон нийтийн зүгээс болон кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан. Тэгвэл Variety сэтгүүлийн мэдээлснээр тус киноны үргэлжлэл ангийг албан ёсоор хийхээр болсон байна.
Одоогоор шинэ ангийн үйл явдал, найруулагч зэрэг чухал мэдээллүүд ил болоогүй байгаа ч эхний ангийн гол дүрүүдийг бүтээсэн жүжигчин Энн Хэтэуэй, Мерил Стрип, Эмили Блант нар шинэ ангид эргэн ирэх нь батлагджээ.
The Devil Wears Prada 2 кино 2026 оны тавдугаар сарын 1-ний өдөр зөвхөн кино театруудаар нээлтээ хийх аж.