Б.Пүрэвдорж: Ерөнхий сайдын “Итгэл хүлээлгэх” тогтоол Үндсэн хуулийн дагуу орж ирээгүй


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь “Итгэл үзүүлэх” тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Үндсэн хуулийн 44-р бүлэгт Засгийн газарт итгэл хүлээлгэх асуудал төсвийн болон бодлогын асуудлаар орж ирнэ гэж заасан. Одоо үүссэн нөхцөл байдал төсвийн асуудлаас болоогүй. Бид төсөв тодотгох тухай ч ярихгүй байгаа. Хоёрдугаарт бодлогын асуудлаас гараагүй. Өөрөөр хэлбэл “Итгэл хүлээлгэх тухай” тогтоолд гарсан 14 мега төсөл, эрчим хүчний реформ, бүсчилсэн хөгжлийн асуудлыг УИХ-дээр нэг ч удаа гацаагаагүй. Засгийн газраас хэзээ асуудал оруулж ирсэн тэр бүгдийг хэлэлцээд гаргасан. Тиймээс таны асуусан УИХ дээр ямар асуудлыг гацаасан бэ гэдэгт хариулах боломжгүй. Энэ “Итгэл хүлээлгэх” эсэх тогтоол Үндсэн хуульд заасан төсвийн болон бодлогын асуудлаар орж ирэх ёсгүй гэж би үзэж байгаа. Тогтоолын төслийг хэлэлцвэл үндсэн хуулийн бус хэлэлцүүлэг болж гэж харж байна” гэлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *