Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төсөлд засгийн газрын томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг хүсжээ


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаг хэрэглээний талаарх асуудал өөрт нь “Итгэл хүлээлгэх” эсэх түвшинд хүрлээ.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд өөрт нь “Итгэл хүлээлгэх тухай” тогтоолоо УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн бариад байна.

Тэрээр “Миний бие хамтын хариуцлагын зарчим, улс төрийн соёлын хувьд МУ-ын Их Хурлын бүрэн эрхийг хүндэтгэн, итгэл хүлээлгэх эсэх асуудлыг ард түмний төлөөллийн төв байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзээд байна” хэмээжээ.

Мөн 2024 оны Их хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар нь 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг шаардлагатай байна” гэж үзэж уг тогтоолын төслөө УИХ-д өргөн барив.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *