Ц.Даваасүрэн: Орлогоо нотлох асуудлыг хууль хяналтын байгууллагаар яваад нотолж болно шүү дээ


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь “Итгэл үзүүлэх” тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Эдийн засгийн нөхцөл байдал таагүй байна. Би энэ асуудалд болгоомжилсон байр суурьтай байгаа. Цаашид нөхцөл байдал хүндэрч магалгүй энэ цаг үед Засгийн газрыг тогтворгүй болгоно гэдэг эрсдэлтэй. Тогтвортой байж чадах уу, сайжруулж чадах уу үгүй юу? гэдэг дээр би эргэлзэж буй. Хоёрдугаарт миний санаа зовж байгаа нэг зүйл байна. Н.Алтанхуягийг ингэж ингэж байгаад унагасан. Тэгээд дараа нь “Дубайн гэрээ” гарч ирсэн. Одоо бидний өмнө “Оюутолгойн гэрээ”-гээ сайжруулах боломж гараад ирчихсэн. Ийм байхад байгалийн баялагтайгаа зөв харьцъя гээд Ерөнхий сайдыгаа огцруулчихаар ямар байдаг юм бол доо. Ийм хоёр болгоомжлол байна.

     Орлогоо нотлох асуудлыг хууль хяналтын байгууллагаар яваад нотолж болно шүү дээ.

Бид нар “ХОМ” мэдүүлдэг шүү дээ. Тэрнээс хараад л тодруулаад явж болно шүү дээ. Намын бага хурлаас хамтарсан Засгийн газарт зөрчил гарсан гэж дүгнэсэн шүү дээ. Ер нь улс төр яваад байна шүү дээ. Улс төрийн зөрчилдөөн явж байна. Би Засгийн газрыг тогтвортой байлгах тал дээр байгаа” гэв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *