АН засгаас гарвал 1000 гаруй хүн ажилгүй болно


“АН засгаас гарна гэдгээ мэдэгдээд байгаа. АН-ын найман сайд өөрөө өргөдлөө өгөхөөр бэлтгэж байгаа тухай ч Л.Гантөмөр мэдэгдсэн. 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа АН засагт хамтрахаар болж, найман сайдын суудал авсан. Найман яам, түүний харьяа газар агентлагт АН-ын 1000 гаруй хүмүүс томилогдож, зарим нь дөнгөж төрийн албанд жигдрэх шатандаа яваа. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд МАН төр барьж ирсэнтэй холбоотойгоор АН-ын гишүүд дэмжигчид төрийн албанаас халагдаж олонх нь ажилгүй болсон байдаг. Харин одоо АН хамтарсан ЗГ-аас гарвал арай гэж ажилтай золгосон АН-ын гишүүд дэмжигчид буцаад ажилгүй болох эрсдэл бодитой үүснэ. Хэдийгээр өчигдөр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн ажил явдгаараа явна ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэж мэдэгдсэн ч засгийг аль нам удирдаж байгаагаас хамаарч төрийн албанд халаа сэлгээ орж байдаг нь өнгөрсөн 30 жилд тогтсон уламжлал болоод байгаа юм. Түүнчлэн ҮБХ-ны зарим гишүүдийн зүгээс АН-ыг засгаас гарах асуудалд эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн тухай мэдээлэл ч гараад байна.

,

One response to “АН засгаас гарвал 1000 гаруй хүн ажилгүй болно”

  1. Төрийн байгууллага, компанид ажиллагсдын дийлэнх нь МАН-ын гишүүд дэмжигсэд байна. Тэд ажилтай, орлоготой тул сонгууль болохоор намдаа хандив өгөөд хүчин зүтгэсний үр дүнд МАН ялаад байна. АН-ын гишүүд ажилгүй, орлогогүй учраас цөөрөөд өөр намруу шилжээд байна. Засгаас гарах нь зөв манай нам 2028 оны сонгуульд ялна гээд л АН-ын удирдлагууд онгирцгоогоод байна. АН-ын 1000 гишүүн ажилгүй болвол 2028 оны сонгуульд ялна гэж саналтгүй шүү.

Leave a Reply to Иргэн Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *