Төв аймгийн замд том оврын автомашинууд осолдож, 2 жолооч амиа алджээ


Өчигдөр буюу /2025-06-01/-нд Төв аймгийн нутаг дэвсгэрт том оврын ачааны хоёр автомашин мөргөлдөж, жолооч нар нь газар дээрээ амиа алдсан хэрэг гарсан байна.

Тухайн ослын дуудлага өдрийн 15:36 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид ослын газар очиж шалгахад хоёр иргэн нас барсан нөхцөл байдал тогтоогдсон аж. Зам тээврийн осол гарсан шалтгаан одоогоор тогтоогдоогүй. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа Төв аймгийн Замын цагдаагийн газарт шалгагдаж байна.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *