Х.Баасанжаргал: Ч.Лодойсамбуу, Нара гишүүн үгээ баталж чадахгүй бол уучлал гуйгаарай


Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэн, Ерөнхий сайдаас асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Энэ танхимаас ямар ч шийдвэр гаргасан бай итгэл найдвараа битгий алдаасай гэж хүсэж байна. Үзэл бодолтой байх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөг хэн ч хязгаарлаж чадахгүй, шүүх эрх байхгүй.

Өнөөдрийг хүртэл явж ирсэн процесс дээр анхаарах байж гэж би бодож сууна. Залуучууд үзэл бодолтой байна. Үүнийгээ илэрхийлж байна. Гэтэл заавал мөнгө, санхүүтэй холбож хүлээн авдаг болчхоод байна.

Ч.Лодойсамбуу гишүүн гишүүдийг кноп дараад худалдагдчихдаг гээд хэлчихлээ. Нара гишүүн жагсаал дээр 50 сая төгрөг тараасан гээд хэлчихлээ. Бид яагаад ингэж байгаа юм бэ? Би 126 гишүүндээ итгэж байна.

Та хоёр үгээ баталж чадахгүй бол уучлал гуйгаарай гэж хэлмээр байна. Талбай дээр жагсаж байгаа залуучуудын дунд тэнд миний 22 настай охин ч буй. Ерөнхий сайд та ёс зүйн, улс төрийн хариуцлага дээр байр сууриа илэрхийлээч” гэлээ.

Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийн хариулав.

“Орлогоо нотолж чадахгүй бол огцрох нь зүйн ёсны асуудал. Гэхдээ энд орлого нотлох асуудал байхгүй. Ёс зүйн хувьд бухимдуулсандаа уучлал гуйж байна. Хүүдээ цаг зав гаргаагүй нь аав хүний буруу” гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *