Одоогийн ЗГ-ын 7 сайдад МАН ахин сайдын суудал өгөхгүй


Монгол улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дагаж танхимын сайд нар огцорно. Тэгвэл дараагийн засгийн газарт орох сайд нарын буухиа МАН дотор ширүүхэн өрсөлдөөн дагуулж байна. МАН-ын бага хурлын төдийгүй нийт гишүүдийн зүгээс шинээр байгуулагдах засгийн газарт гурав дахь удаагаа сайдын суудалд суух тусгай эрх үүсгэхгүй байх шаардлагыг тавиад байна.

Өмнөх засгийн газруудад сайдаар ажиллаж байсан эрхмүүдэд дараагийн ЗГ-т сайдын суудал өгөхгүй байх тухай энэ санал хэрэв хэрэгжвэл Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт ажиллаж байсан МАН-ын 7 сайдад шинээр байгуулагдах танхимд багтах боломж олдохгүй гэсэн үг.

Тодруулбал Монгол улсын Шадар сайдаар улиран ажиллаж байгаа С.Амарсайхан, өмнө нь Түгжрэлийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗГ дамнан Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын сайдаар ажилласан Ч.Номин, өмнө нь Сангийн сайд байсан хэр нь одоо Эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа  Б.Чойжилсүрэн, Хууль зүйн сайд, Зам тээврийн сайд хийж байгаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Батлан хамгаалахын сайд хийж байгаа  С.Бямбацогт, Боловсролын сайдаар ажиллаж байгаад Гэр бүл, нийгмийн хамгааллын сайдаар  Л.Энх-Амгалан, Цахим хөгжлийн сайд хийж байгаад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсон  Н.Учрал нарын сайд нарт ахин сайдаар ажиллах боломж хумигдана гэсэн үг. Гэхдээ одоогоор МАН-ын их, бага хурал аль аль нь хуралдаагүй шийдвэр албажаагүй байна.

,

6 responses to “Одоогийн ЗГ-ын 7 сайдад МАН ахин сайдын суудал өгөхгүй”

  1. Батцэцэг хэрэггүй. Төсвийн мангөөр баахан амьтан урьж, өөрсдөө зугаацаж ядарсан улсаа өрөнд оруулдаг ГХ- ны сайдыг зайлуул

  2. Батцэцэг ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАЙР учир үлдэнэ❤️❤️

  3. Учрал, Жавхлан, Номин гурав бол ёстой хэрэггүй, муу нусхай бацаанууд байна. Монголын төрөөс зайлах ёстой хулгайчууд байна шүү

Leave a Reply to Эр Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *