Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газар 6-р сарын 7-нд хагас марафон зохион байгуулах гэж байна. Тус аймгийн Батноров суманд бямба гаргийн өглөө эхлэх энэ марафонд оролцогчдыг Биеийн тамир, спортын газар бүртгэж буй аж. Зөвхөн бүртгүүлсэн оролцогчдод мандат олгож, аймгийн төвөөс Батноров сум руу нэгдсэн автобусаар үнэгүй үйлчилнэ. Марафоны бариа болон хаалт Хөхүүрийн тал дахь “Талын түмэн адуу” кэмп дээр болно.
Марафоны зай:
3 км: 17 нас хүртэл /Эрэгтэй, эмэгтэй/, бүртгэлийн хураамжгүй.
6.7 км: 18-39, 40-49, 50+ /Эрэгтэй, эмэгтэй/, бүртгэлийн хураамжгүй.
21 км: 18-50 нас /Эрэгтэй, эмэгтэй/
