МАН-ын удирдах зөвлөл хуралдана


МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр 11:00 цагаас хуралдана. Удирдах зөвлөлийн хурлаар бага хурлын товыг тогтоох бөгөөд ирэх даваа гарагт намын бага хурлыг зарлан хуралдуулах байх гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өглөө. МАН-ын удирдах зөвлөлийн 32 гишүүн өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна гэх мэдээлэл цацагдаад байсан ч нэр дэвшигчийг бага хурлын үеэр баталгаажуулахаар ярилцаж тохирсон бололтой. Ардын нам Ерөнхий сайдад хэнийг зүтгүүлэх вэ гэдэг эцсийн сонголт үе хоорондын тэмцэлд хэн илүү нөлөөтэй вэ гэдгээс хамаарах нь нууц биш. Тодруулж хэлбэл 1980 оныхон уу эсвэл 1970 оны төлөөлөл ирэх жилүүдэд нам болон засгийн газраа удирдах уу гэдэг нь ирэх 7 хоногт тодорхой болох аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *