Монголын Муайтай боксын шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө


Ази тивийн аварга шалгаруулах Муайтай боксын тэмцээн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Тай Нгүен мужид 2025 оны 6 дугаар сарын 19-26 өдрүүдэд болно.

Тус тэмцээнд Монгол Улсын Муайтай боксын шигшээ баг оролцохоор эх орноосоо мордлоо. Багийн ахлах дасгалжуулагчаар ОУХМ Б.Гантогтох ажиллаж, нийт 7 тамирчин боксын татамид хүч үзнэ.

Тодруулбал

 Эмэгтэй:

-45кг Э.Намуунаа

-48кг Ч.Ариун-Энх

-57кг Э.Ариунзаяа

Эрэгтэй: 

-51кг Н.Цогтгэрэл

-60кг Б.Амгаланбаяр

-71кг Н.Алтанбаяр

-60кг Д.Мөнх-Од нарын тамирчид өрсөлдөх бол шүүгчээр С.Мядагмаа ажиллах аж.

Муайтай шигшээ багийнхан Азийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс өмнө БНХАУ-ын Үндэсний шигшээ багийн тамирчидтай 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийх гэнэ. Ингэснээр тухайн бүс нутгийн уур амьсгалд дасан зохицож, харилцан туршлага солилцож, бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэх юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *