Улаанбаатар хотын зарим хороолол ирэх өвөл хөлдөх эрсдэл үүссэн талаар хотын захирагч Х.Нямбаатар анхааруулж, шинэ Засгийн газар үүнд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэйг сануулав. “ДЦС 3” ТӨХК-ийн Өндөр даралтын цехэд энэ сарын 2-3-нд шилжих шөнө осол гарч, 9-р турбингенератор шатсан. Үүний улмаас 100 г/кал дулаан, 50 МВт цахилгаан байхгүй болжээ. Тиймээс нийслэлийн Хан-Уул дүүргийн Мишээл, Зайсан, Оргил, Удирдлагын академи, Хүннү, Жапан таун, 120 мянгат, 19 дүгээр хороолол, Их тэнгэр, Маршал, Баруун 4 замаас “Чингис” зочид буудал хүртэлх хэрэглэгчдийн дулаан 15 хувиар багасна.
Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар энэ тухай “Шинэ Засгийн Газар яаралтай арга хэмжээ авахгүй бол дээр дурьдсан байршлууд ирэх өвөл хөлдөх бодит эрсдэл үүснэ.
Нийслэлээс өнгөрсөн жил эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 200 MBт цахилгаан үйлдвэрлэл нэмэгдүүлж 2024-2025 оны өвлийг давсан. Харамсалтай энэ ослоор эрдэнэт хүний амь эрсдэж улсад ихээхэн хохирол учирлаа.
Улаанбаатарчууд ирэх өвлийг дулаан давахад Засгийн газар уг асуудлыг нэг өдөр ч алдалгүй анхаарна гэдэгт итгэлтэй байна” гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
