С.Чинзориг: МАН дангаараа засаг байгуулахад амаргүй


МАН-ын 7 дугаар бага хурал эхэлж байна. Хурлаар дараагийн Ерөнхий сайдыг тодруулах юм. Бид эл асуудлаар гишүүдийн байр суурийг тодрууллаа.

МАН-ын бага хурлын гишүүн С.Чинзориг:

-Нийт гишүүдийн 50 дээр нэмэх нь 1-ээр хууль баталдаг болсон шүү дээ. Манайх хэдийгээр УИХ-д 68 суудалтай ч гэсэн дангаараа Засгийн газар байгуулаад явна гэдэг амаргүй. 58 гишүүн засгийн гадна гарчихвал парламентын түвшинд засаглалын хямрал болох ч нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс Ардчилсан намгүйгээр, гурван намтайгаа Засгийн газар байгуулаад явах нөхцөл байдал буй. Ийм шийдвэрийг бага хурал гаргасан. Дараагийн Ерөнхий сайд дангаараа гэхээс илүү бусад 3 намтай засгаа байгуулаад явбал илүү тогтвортой байх болов уу?

Ерөнхий сайд болох хүн улс, нийгэм, эдийн засгийнхаа байдлыг бүхлээр нь харж чаддаг, эв нэгдлийг хангах чадвартай, бусад улс төрийн нам, эвсэлтэй яриа хэлцлээ ойлгож чаддаг, дотоод болон гадаадад болж байгаа нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгч чаддаг, төсөв санхүү амаргүй байгаа энэ үед төсөв санхүүгийн туршлагатай хүн дээр болов уу гэсэн бодолтой байна. Тэр хүний манлайлал, удирдан чиглүүлэл чухал болохоос дан дээлтэй, давхар дээлтэй нь чухал биш болов уу?

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *