Төрийн албан хаагчийн 1 удаагийн тэтгэмж хууль зөрчсөн эсэх асуудалд С.Эрдэнэбат төлөөлөгчөөр оролцоно


Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий иргэнээс “Төрийн албан хаагчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нь нэг удаа буцалтгүй тэтгэмж олгодог заалт нь Үндсэн хууль зөрчсөн” гэдэг гомдол гаргажээ. Уг иргэний нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатыг томилсон байна. Төрийн албанд ажиллаж буй ажилчдын тэтгэмж нь хүний нөөцийн бодлогын чухал хэрэгсэл юм. Иймд уг асуудлыг хамгаалж, нэг мөр шийдвэрлэн, эргэн сөхөхгүй байхын төлөө хичээн ажиллах болно гэдгээ С.Эрдэнэбат илэрхийлжээ.

,

One response to “Төрийн албан хаагчийн 1 удаагийн тэтгэмж хууль зөрчсөн эсэх асуудалд С.Эрдэнэбат төлөөлөгчөөр оролцоно”

  1. Олон хүний эрх ашгийг хамгаалах сэтгэл гаргаж буйд баярлалаа. Амжилт хүсье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *