МУАЖ Г.Түмэндэмбэрэлийн гэрэлт хөшөө түүний төрсөн нутагт сүндэрлэнэ


“Усны тунгалаг Тамирын гол”, “Туулын урсгал шөнөдөө сайхан” зэрэг 400 гаруй дууг амилуулж, уянгат сайхан хоолойгоороо ард олноо хоногшсон Монгол Улсын Ардын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Гомбын Түмэндэмбэрэл агсны дурсгалыг мөнхжүүлэх гэрэлт хөшөөг босгох бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Энэхүү гэрэлт хөшөө Увс аймгийн 100 жилийн ойн үеэр Улаангом хотод сүндэрлэх юм.

Уг хөшөөг барих уран бүтээлчээр Ж.Мөнхбат аваргын хөшөөг бүтээсэн уран барималч Ж.Түмэнчулуун ажиллаж байна. Монгол түмний бахархал болсон дуучныхаа гэрэлт хөшөөг босгох ажилд өөрийн хувь нэмрийг оруулж, хандив өргөн дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. 

,

One response to “МУАЖ Г.Түмэндэмбэрэлийн гэрэлт хөшөө түүний төрсөн нутагт сүндэрлэнэ”

  1. Түмэнчулуун барималчтай хэрхэн холбоо барьж болох вэ?

Leave a Reply to Дэлгэр Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *