ОБЕГ-ын алба хаагчид өнгөрсөн 7 хоногт 25 иргэний амь насыг аварчээ


Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 7, объектын гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ. Ирсэн дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид 25 иргэний аюулгүй байдлыг ханган, 2 тэрбум 76 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

Амралт, аялал зугаалгын улирал ирсэн энэ үед бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настай хүмүүс аюулгүй байдлаа ханган баталгаат зам гүүрээр зорчиж, гол, усны осол, гэнэтийн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаруулав.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *