Спортын салбар дөрвөн гавьяат тамирчинтай боллоо


Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Энэ өдөр спортын салбар дөрвөн гавьяат тамирчинтай боллоо.

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оюун ухааны спортоос төрсөн анхны гавьяат тамирчид болсон бол Т.Санчир сагсан бөмбөгийн спортын найм дахь гавьяат тамирчин, А.Энхтуул шатрын спортын тав дахь гавьяат тамирчин болж байна.

  • Оюун ухааны спортын тамирчин, ой тогтоолтын спортын Дэлхийн хошой аварга Нармандахын Мөнхшүр
  • Оюун ухааны спортын тамирчин, олон улс судлаач, Олон улсын их мастер Нармандахын Энхшүр
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Тунгалагийн Санчир,
  • Олон улсын шатрын их мастер Алтан-Өлзийн Энхтуул нарт гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *