Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Баянгол, Хүдэр сумдад одоогийн байдлаар 14 түймэр гараад буй.
Зарим сумдын нутагт гарсан түймэрт машин техник хүрэх боломжгүй байгаа учир нөхцөл байдал хүндэрчээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн Онцгой комисс шөнийн 01:00 цагт хуралджээ.
Одоогийн байдлаар 12 түймрийн голомтод Онцгой байдлын 236 албан хаагч,14 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
