Тээврийн прокурорын газраас 2025 оны хагас жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон 46 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Дээрх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 82 хүүхэд зам тээврийн ослын улмаас хохирсноос 13 хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн, 53 хүүхдэд хүндэвтэр, 9 хүүхдэд хүнд хохирол учирч, 7 хүүхдийн амь нас хохирсон байна. Хохирсон хүүхдийн 41.5 хувь нь 13-аас доош буюу бага насны хүүхэд, 36.5 хувь нь 14-16 насны хүүхэд, 22 хувь нь 17-18 насныхан байна. Тээврийн прокурорын газраас хохирогчид учирсан сэтгэцэд учирсан хохирлыг зам тээврийн ослын хэрэгтэй хамтатган нэхэмжлэн нийт 165 сая төгрөгийг 100 хувь нөхөн төлүүлж ажиллажээ. Мөн эрүүл мэндэд учирсан хохиролд 99 сая төгрөг нэхэмжилснээс шүүхийн шатанд 88.9 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байгаа мэдээ байна.
Зун намрын дулаахан улиралд хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал нэмэгдэх эрсдэл байгаа учраас эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.
